Эрт цагт Сартагтай баатар цагаан бургасны голоос ус авч энэ хайрханд тулгын чулуугаа босгон цай чанаж уудаг байв. Тэр үед нутгийн олныг нэгэн аварга биет могой мангас зовоож, айлгаж байсаныг Сартагтай баатар Хайрхан уулын овооны шороо, чулуугаар тэрхүү амьтныг дарсан гэдэг. Тэр шороо нь шар толгой болон үүссэн. Нутгийн зон энэ хайрханаа үеийн үед шүтэж, эрхэмлэн хайрлаж явдаг бөгөөд иймийн учир мал сүрэг арвин үржиж, үр хүүхэд эрүүл энх өсөн торниж, ахан дүүсээрээ амар жимэр сайхан амьдрах болсон билээ.
Уул уулаа түшдэг гэдэг. Баянхайрханыг 5 уулын тахилгатай уул гэдэг.Үүний учир нь Баянхайрхан, Дэмбэрэл, Бор залаа, Баян, Цагаанхайрхан гэсэн 5 уул бие биенээ харан сүндэрлэж байдаг ажээ.
Сэтгэгдэл үлдээх