Өсвөрийн шатарчдын ур чадварыг хөгжүүлэх, авьяаслаг хүүхдүүдийг нээн илрүүлэх зорилготой аймгийн аварга шалгаруулах “Цодгор хүү–2026” шатрын тэмцээн 2026 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Улаангом сумын Насантуршийн суралцахуйн төвд зохион байгуулагдана.
Тус тэмцээн нь Монгол Улсын аварга, шатрын спортын мастер, Монголын хүүхдийн ордны багш Н.Төрбат агсаны нэрэмжит аймгийн өсвөрийн шатарчдын дунд уламжлал болгон зохион байгуулагдаж буй тэмцээн юм.
Энэхүү тэмцээн нь охид, хөвгүүдийн дунд насны дөрвөн ангиллаар зохион байгуулагдана.
Насны ангилал ба Тоглолтын хуваарь
| Насны ангилал | Төрсөн он | Тоглолт эхлэх цаг |
| 5 хүртэлх нас | 2021.01.01-ээс хойш | 17:00 цагаас |
| 7 хүртэлх нас | 2019–2020 онд | 15:00 цагаас |
| 9 хүртэлх нас | 2017–2018 онд | 11:00 цагаас |
| 11 хүртэлх нас | 2015–2016 онд | 08:00 цагаас |
Бүртгэлийн журам
-
Хугацаа: 2026 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл.
-
Байршил: Увс нуур төв, 3 давхар, 304 тоот.
-
Мандатын хураамж: 5,000 төгрөг.
-
Бүрдүүлэх материал: * Сургууль, цэцэрлэг, байгууллагын албан бичиг
-
Төрсний гэрчилгээний хуулбар
-
Эцэг эхийн зөвшөөрөл
-
Оролцогчдын тоо (Насны ангилал тус бүрт)
-
Цогцолбор сургууль: 3 хүүхэд
-
Дунд сургууль: 2 хүүхэд
-
Бага сургууль: 1 хүүхэд
-
Цэцэрлэг: 1 хүүхэд
Шагнал урамшуулал
Тэмцээн 5–7 өрөг тоглох хэлбэрээр явагдах бөгөөд дараах шагналуудыг гардуулна:
-
Хувийн дүнгээр: I, II, III байр болон Тусгай байр (Медаль, өргөмжлөл, гарын бэлэг).
-
Багийн дүнгээр: I, II, III байр (Медаль, өргөмжлөл, гарын бэлэг)
Сэтгүүлч Т.Алтанминж







Сэтгэгдэл үлдээх