Эрүүл мэндийн байгууллагын чадавхыг сайжруулах, хавдрын өвчнийг эрт илрүүлэх зорилтын хүрээнд ЭБАЖИ эмнэлгийн MRI аппаратаар зорилтот бүлгийн 1393 иргэн оношилгоонд хамрагдаад байна. Тус оношилгоо нь хавдрын өвчнийг эрт үе шатанд илрүүлэх, эмчилгээний үр дүнг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Гэсэн хэдий ч иргэдийн зүгээс MRI шинжилгээнд хамрагдах санхүүгийн боломж хязгаарлагдмал хэвээр байгаа нь бодит хүндрэл болж байна.
Иймд хавдрын эсрэг төсөл, арга хэмжээний хүрээнд MRI оношилгоог Эрүүл мэндийн даатгалын сангаар (ЭМД) хөнгөлөлттэй авах нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай байгааг салбарынхан онцолж байна. Энэ нь зорилтот бүлгийн иргэдийг илүү өргөн хүрээнд хамруулах, оношилгооны хүртээмжийг нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлэх юм. Цаашид хавдрын эрт илрүүлгийн бодлого, даатгалын хамрах хүрээг уялдуулан сайжруулах нь иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, нас баралтыг бууруулахад бодит үр дүн авчрах ач холбогдолтой байна.

Сэтгүүлч: Т.Алтанминж







Сэтгэгдэл үлдээх