Өнгөрсөн шөнө Увсаас Улаанбаатар чиглэлд явсан “Түмэнд нээлттэй хязгаарынхан” компанийн автобус Завхан аймгийн Их-Уул сумыг өнгөрч 15 км-т явж байхад 29 настай жирэмсэн эмэгтэй өвдөж эхэлжээ.
Чагнаа, Галбадрах нарын жолоодож явсан 44 зорчигчтой тус автобус замын хажуу руу зогсож, жолооч болон зорчигч нар хамтран эхийг амаржуулсан байна. Шөнийн 01:10 цагт 3.2 кг жинтэй охин мэндэлж, Завхан аймгийн Их-Уул сумын эмнэлэгт хүргэгдэж эх, хүүхдийн биеийн байдал сайн, эмч нарын хяналтанд байгаа аж.

Тус компани автобусанд өнгөрсөн оны 10 дугаар сард хүүхэд мэндэлсэн түүхтэй. Энэ удаад жолооч, зорчигчдын шуурхай арга хэмжээ дахин амжилттай хэрэгжжээ. Эсэн мэнд амаржсан эх, хүүхдэд Авто тээврийн үндэсний төвөөс 18 нас хүртэл орон нутгийн бүх чиглэлд үнэ төлбөргүй зорчих эрх олгосон байна.
МОНГОЛЫН ҮРС МАШ ОЛОН БОЛОХ БОЛТУГАЙ
Сэтгүүлч: Т.Алтанминж







Сэтгэгдэл үлдээх