Увс аймагт газар хөдлөлт бүртгэгдэж байгаатай холбогдуулан иргэдийг болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг зөвлөж байна.
ӨӨРИЙГӨӨ БОЛОН ГЭР БҮЛЭЭ ХАМГААЛАХ
Хүчтэй чичиргээ дундажаар нэг минут орчим үргэлжлэх тул бат бөх ширээ, тавилга дор орж толгойгоо хамгаалах. Овор ихтэй тавилга болон цонхноос хол ханан талд очиж суух хэрэгтэй.
ЦАХИЛГААН ХЭРЭГСЛЭЭ САЛГАХ
Цахилгаан хэрэгсэл болон хийн зуухыг салгах.
Гал гарсан тохиолдолд нэн даруй унтраах арга хэмжээ авах хэрэгтэй.
ОЛОН НИЙТИЙН ГАЗАРТ
Дэлгүүр, зах, үзвэр , үйлчилгээний газар гэх мэт олон хүнтэй орчинд
шуугиан үүсдэг. Иймд тайван байж, сандарч тэвдэхгүйгээр тухайн
байгууллагын ажилтны заавар зөвөлгөөг дагах хэрэгтэй.

АВТОМАШИНААР ЯВАХ ҮЕД
Автомашинаар зорчиж яваа тохиолдолд нэн даруй зогсож радиогоор өгөх мэдээллийг сонсох хэрэгтэй. Нүхэн гарцын дор, өндөр барилгын хажууд зогсохоос зайлсхийх хэрэгтэй.
ТАЙВАН БАЙХ
Орчин тойрноо ажиглаж, тайван байх. Цахилгаан шат
ашиглахаас зайлсхийх хэрэгтэй.
ХААЛГАА ОНГОЙЛГОХ
Хаалган дор зогсоход аюул багатайгаас гадна гадаш гарахад хялбар болно.
ГАДАА БАЙХ ҮЕД
Гудамжинд явж байхад газар хөдлөлт болбол барилын тоосго, мод, цонхны шил болон зар сурталчилгааны багана, самбар зарэг гэмтээж болох зүйлээс хол байж, задгай талбай олж зогсох хэрэгтэй.
МЭДЭЭЛЭЛ ЗӨВ АВАХ
Гамшгийн үед хүмүүс цуу ярианд автах, төөрөлдөр явдал их байдаг тул нутгийн захиргааны болон онцой байдал, цагдаа, эрүүл мэндийн байгууллагаас өгч буй бодит мэдээлэлд анхаарал хандуулахыг зөвлөж байна.
Сэтгүүлч: Т. Алтанминж







Сэтгэгдэл үлдээх