Увс нуур галын тэргүүн, Дархан аварга, жүдо бөхийн ОУХМ, МУГТамирчин Н.БАТСУУРИЙН урилгаар “Рио-2016” олимпын аварга, Японы жүдоч Масү Бейке Увс аймгийн жүдогоор хичээллэж буй хүүхэд, багачуудад зориулсан сургалт, дадлагад оролцохоор УВС Аймагт ирсэн билээ.
Энэхүү сургалт нь орон нутгийн жүдоч хүүхэд, залуусын ур чадварыг ахиулах, олон улсын жишигт ойртуулан хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой үйл явдал бөгөөд Олимпийн аварга Япон улсын жүдоч Машү бейкагийн хувьд сургалтын үеэр олимп, дэлхийн дэвжээнээс хуримтлуулсан үнэтэй туршлага, техник, барилдааны ухаанаасаа хуваалцан, ирээдүйн шилдэг тамирчдыг бэлтгэхэд хувь нэмрээ оруулах юм.

Мөн Увс аймгийн засаг даргын дэргэд ЖҮДО бөхийн шигшээ багийг бүрдүүлж эхэлж байгаа бөгөөд бөхийн спорт сонирхогчдын хувьд баяртай хүлээн авсан мэдээ юм. Энэхүү үйл ажиллагааг дэмжин уламж идэвхжүүлэх ажлыг УВС НУУР бөхийн галаас үргэлжлүүлж, туршлага ур чадвар, урамшуулалын бодит хөрөнгө оруулалт хийхээр дэлхийн шилдэг тамирчныг УВС аймагт авч ирсэнд “бид итгэж өгөхгүй догдлол дүүрэн маргаашийн бэлтгэл эхлэх цагийг хүлээж байна” хэмээн багш сурагчид хэлж хамтдаа сургалт орох заалаа бэлэн болгожээ.
ЖҮДО БӨХИЙН ОЛИМПИЙН АВАРГЫН СУРГАЛТ ЭРДМИЙН ЭХЛЭЛ СУРГУУЛЬ ДЭЭР 7 ХОНОГ ЯВАГДАНА.
Олимпын аварга Машү Бейка болон дархан аварга Н.Батсуурь нарын удирдан зохион байгуулж байгаа тус сургалт, бэлтгэлд Улаангом сумын сургуулиуд, 10- аад сумын 100 гаруй өсвөрийн тамирчид хамрагдаж байна.








Сэтгэгдэл үлдээх