Увс аймагт хүүхдийн хөгжлийг дэмжих, нийгмийн амьдралд идэвхтэй оролцох, гаргасан амжилт, ололтоо алдаршуулах, үе тэнгийнхнээ үлгэр дуурайлал болгох зорилгоор “Оны онцлох хүүхэд” баг хамт олныг шалгаруулах ёслолыг 33 дахь жилдээ уламжлал болгон зохион байгууллаа.
2025 онд уг арга хэмжээнд үндэсний болон олон улс, тив, орон нутгийн түвшинд амжилт гаргасан хүүхэд, баг, хамт олныг дараах төрөлд шалгаруулсан байна:
-
Оюун ухаан
-
Сурлага
-
Урлаг, уран бүтээл
-
Биеийн тамир, спорт
-
Байгаль хамгаалал
-
Хүмүүнлэг энэрэнгүй, сайн үйлстэн
-
Хүүхдийн оролцооны байгууллагын манлайлагч хүүхэд
-
Техник сэтгэлгээ, шинэ санаачилга
-
Багийн амжилт
Шалгарсан хүүхэд, багууд эх орноо сурталчилж, үе тэнгийнхнээ манлайлсан амжилтаараа онцлог болсон байна. Аймгийн ИТХ-ын дарга Пүрэвийн Баттулга болон аймгийн удирдлагууд шагналыг гардуулж, онцгой амжилт гаргасан хүүхэд, багуудыг алдаршууллаа.

Уг арга хэмжээ нь хүүхдийн соёл, боловсрол, спорт, урлаг, оролцоог дэмжих, ирээдүйн манлайлагчдыг бэлтгэх ач холбогдолтой бөгөөд Увс аймгийн нийгэмд хүүхдийг хөгжүүлэх уламжлалын нэг хэсэг болжээ.

2025 оны ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХДЭЭР шалгарсан бүх хүүхэд, баг, хамт олонд баяр хүргэж, цаашдын амжилт, бүтээлд нь өндрөөс өндөр амжилт хүсье!




























Сэтгэгдэл үлдээх