Анх 200 гаруй жилийн тэртээ 1815 онд Германы зохиолч Е.Т.А.Хоффман анх “Цөмөөхэй” нэртэй үлгэр зохиожээ.
Харин энэ цаг үед Орос, Монгол, Америк мөн Европын орнууд шинэ жилийн баяр болгоноор тоглодог хамгийн оргил бүтээлийн нэг болох “Цөмөөхэй” (Щелкунчик) балетыг “Хунт нуур”, “Нойрсож буй гүнж”, “Дон Кихот” гэх зэрэг алдарт балетуудыг зохиосон Петр Ильич Чайковский тухайн үлгэрээс сэдэвлэн 1892 онд бичиж байжээ.
Тэгвэл хамгийн анх энэ балетыг Оросын Маринский театрын уран бүтээлчид тайзнаа амилуулж байсан бөгөөд манай Улсад анх 1982 онд Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид тоглосон байна.
Жүжгийн үйл явдал нь XVIII зууны сүүл үеийн Германы жижигхэн хотод зул сарын баяраа тэмдэглэж буй нэгэн гэр бүлд өрнөдөг. Хүүхэд бүрийн хүндэтгэн хайрладаг хүүхэлдэйн алдарт мастер Дроссельмейер өөрийн хийсэн хөдөлгөөнт хүүхэлдэйнүүдээр хүүхдүүдэд үлгэр ярьж өгөн, үлгэрийн баатар Самар цөмөгчийг Маша охинд өгнө. Маша охинд самар цөмөгч хүүхэлдэйн тухай шидэт үлгэр маш гүн сэтгэгдэл төрүүлсэн учир охины зүүд нь “Щелкунчик” бүжгэн жүжгийн үйл явдал болж өрнөдөг аж.
Манай аймгийн иргэд 10 жилийн өмнөөс энэхүү сонгодог бүтээлийг нутгийнхаа тайзнаа үздэг болсон нь ОРОН НУТГУУДААС АНХДАГЧ бөгөөд өдгөө ч энэ байр сууриа алдаагүй төдийгүй, сүүлийн 3 жил тасралтгүй тоглогдож хэдийн нандин сайхан дурсамжаа бүтээдэг гэр бүлийн хүлээлтийг бий болгожээ.
Та бидний хүлээсэн ШИНЭ ЖИЛИЙН ГАЙХАМШИГТ ҮДЭШ энэ жил 2025 оны 12 сарын 06-07 өдрүүдэд тохиох тов гарсныг дуулгая. Та бүхэн шинэ ОЙРАД театртаа зориод очоорой
Ингээд энэхүү гайхалтай бүтээл УЛС УЛСЫН тайзнаа хэрхэн тоглогдож байсан зургуудыг танин мэдэхүйн хүрээнд хуваалцаж байна.


















Сэтгэгдэл үлдээх