Өнөөдөр Увс аймгийн Улаангом хотын төвд байрлалтай 2015 оны үед ашиглалтад орсон худалдаа үйлчилгээний 2 давхар 42×64 метрийн хэмжээтэй “Шинэ Улаангом зах” -д гал гарлаа. Галын дуудлага аймгийн онцгой байдлын газарт өглөө 08:23 -д иржээ. Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын 56 алба хаагч, 8 нэгж автомашин, техник хэрэгсэлтэйгээр ажилласан байна.

Энэхүү харамстай гал түймрийн улмаас тус үйлчилгээний төвд талбай түрээслэн ахуй амьдралаа авч явж байсан 300 гаруй түрээслэгчийн эрх ашиг хөндөгдөж байна.







Сэтгэгдэл үлдээх