
Мобиком групп “Smart education 5” төслийн хүрээнд Увс аймгийн Улаангом сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн сурагчдын дижитал мэдлэг, ур чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн шинэ үеийн боловсролын орчныг бүрдүүлсэн иж бүрэн Дижитал танхимаа хүлээлгэн өглөө.

Энэхүү санаачилга нь Монголын боловсролын чанарыг орон даяар тэгш хүртээмжтэй хүргэх, мөн орчин үеийн технологид суурилсан сургалтын экосистемийг бий болгох зорилготой юм.
Увс аймгийн засаг даргын тамгын газар болон боловсролын газар энэхүү төслийг маань дэмжиж Дижитал танхимд ашиглагдах AI код бичигч роботыг 3 дугаар сургуульд гардуулан өглөө.

Тус сургуулийн захирал Б.Буянтогтох Дижитал анги танхимдаа Монгол Улсад албан ёсоор баталгаажсан Pearson BTEC хөтөлбөрийг IEDC (International Education Development Centre) байгууллагын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх талаар дурдан ярьсныг онцолъё.
Сэтгэгдэл үлдээх