БАРУУН БҮСИЙН ГУРИЛ, ТЭЖЭЭЛИЙН ГААЛИЙН ТАТВАРЫГ ТЭГЛЭЛЭЭ ГЭДЭГ ЗАСГИЙН ГАЗРЫН ШИЙДВЭР ГАРСНЫГ ГИШҮҮД САЙД НАР АМ УРАЛДАН МЭДЭЭЛЛЭЖ БАЙВ.
Уг үйл явдлыг хөөж үзвэл Баруун бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүдээс гаргасан “Баруун бүсийн боомтуудаар импортлох улаанбуудайн гурил, мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлтийг гаалийн албан татвараас чөлөөлөх” тухай саналыг Улсын Их Хурлын 64 гишүүн дэмжин гарын үсэг зурж, 2025.09.30-ны өдөр ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаярт хүргүүлжээ.
Улмаар Засгийн газрын 10 сарын 08 өдрийн хуралдаанаар уг саналыг хэлэлцэн дэмжиж, 2025.10.16-аас 2026.04.10 хүртэлх хугацаанд дараах боомтуудаар импортлох бүтээгдэхүүнд гаалийн татварыг “0” хувь болгох тогтоол баталжээ. Үүнд:
Гэвч энэхүү шийдвэр хэрэгжиж эхэлснээс хойш бараа, бүтээгдэхүүний үнэд бодит өөрчлөлт харагдахгүй байна.
Үүнтэй холбогдуулан хэд хэдэн эх сурвалжуудаас мэдээлэл тодруулахад БАРУУН АЙМГУУДЫН ГААЛИАР ГУРИЛ ТЭЖЭЭЛ ОРУУЛАХАД ТАТВАР ТЭГЛЭГДЭЭГҮЙ БАЙГАА талаар мэдээлэл өгч байна.
Шийдвэр гараад нэг сар өнгөрсөн байгаач Увс аймагт гурил болон мал, амьтны тэжээлийн үнэ буураагүй хэвээр байгаа нь иргэдийн санаа зовоосон асуудал болж байна.
Татварын хөнгөлөлтийн үр өгөөж бодит амьдралд тусахгүй байгаа шалтгааныг холбогдох байгууллагууд тодруулах, хяналт тавих шаардлагатай хэдийн үүсчээ.








Сэтгэгдэл үлдээх