Хүчтэний өлгий нутаг болсон Увс аймгийн ТЭС сумын түүхт 100 жилийн ой өргөн дэлгэр болж өнгөрөв.
Ардаасаа олон арван хүчтнийг дагуулсан булган сүүлтэй, тус сумаас төрсөн АНХНЫ УЛСЫН ЦОЛТОЙ бөх, олон түмэндээ Улаан гуталт хэмээн танигдсан Миеэгийн ЦЭРЭНДОРЖ начнаа хүндэтгэн түүнд зориулсан УДАМТ БӨХ дуу ТЭС СУМЫН түүхт ойн баяр наадмын нээлтэд эгшиглэн, наадамчин олныг баясган цэнгүүлэв.
Увс аймгийн Тэс сумын харъяат МУ-ын начин Булгадар овогт Миеэгийн Цэрэндорж агсан 1934 оны 03.25 өдөр Хар-ус гэдэг газар малчин Миеэгийн 8 дахь хүү болон мэндэлжээ. 15 настайдаа өөрийн барилдах дур сонирхолдоо хөтлөгдөж бөхийн спортоор хичээллэх болсон тэрээр 1952 онд ааг омог бадарсан 17 насандаа сумынхаа баяр наадамд түрүүлж бөхийн гараагаа эхэлж байжээ. 1961 оны Монголын бүх ард түмний анхдугаар спартакиадын 28 бөхийн тойргийн барилдаанд 19 давж “Улсын начин” цол хүртсэн байна.
Мөн Увс аймгийнхаа баяр наадамд 1966, 1967, 1968, 1971, онуудад тус тус түрүү үзүүр булаалдаж магнайлж явсан бөх юм. Түүнийг гутлаар нь онцлон “Увсын Улаан Гуталт” хэмээн нэрлэдэг байжээ.
Түүний энэхүү бахархалт амжилтыг алдаршуулан таниулахаар төрөлх сумын нь түүхт ойгоор “Тэс сумын анхны Улсын цолтон” Миеэгийн Цэрэндоржын нэрэмжит сумын цол чимэг олгох 128 бөхийн барилдааныг зохион байгуулсан билээ. Нэрэмжит барилдаанд 64 бөх бүртгэхээр болсон ч аргагүй л хүчтэний өлгий нутаг гэдгээ батлах мэт, бас АНХНЫ УЛСЫН ЦОЛТНОО хүндэтгэн зодоглохоор эхлээд 93 бөх бүртгүүлж, улмаар 128 болгоё гээд нэмж бүртгэхэд 130 гарчихсан талаар бөхийн комисс мэдээлж байв.
.

Монгол улсын начин М. Цэрэндорж-д зориулсан “Удамт бөх ” дууны шүлэг
үг. Занашир ая. Найдан
Бүх ардын анхны наадмаар
Билгүүн түмний итгэл бадраасан
Улаан гуталт хэмээн цуурайтсан
Увсаар овоглосон нэр нь цуурайтсан
Дахилт: Буурын бяртай начин
Буурын хартай начин
Буурын дүртэй начин
Буурын сүртэй начин
Эх орны Тэсийн урсгал
Эргээ хашин цайвалзах шиг
Энгүүн удамт бөх хөвгүүдийн
Эгнээ болон алсад ханхайсан
Дахилт:
Мартагдах шахсан Увсын бөхчүүдийн
Магнай болон хол ханхайсан
Араасаа дагах аварга хүчтэнүүдийн
Арга жудгийг тэгшлэх заяатай
Дахилт:
![]()
![]()
УВС АЙМГИЙН ТЭС СУМЫН ТҮҮХТ 100 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН НЭЭЛТЭЭС










Сэтгэгдэл үлдээх