Хүний биеийн эд эрхтэнд 112 төрлийн шинжилгээ хийх боломжтой 2025 оны 08 сард үйлдвэрлэгдсэн ХБНГУ-н SIEMENS брендийн “MAGNETON free.star” Соронзон резонанст томографи буюу MRI аппарат нь
Монгол Улсын хэмжээнд, цаашлаад 21 аймагт анх удаа тавигдаж байгаа хамгийн сүүлийн үеийн хиймэл оюун ухаанд суурилсан дэвшилтэт технологи юм.
Гелийн шингэнгүй, мөн AI буюу хиймэл оюун ухаанд суурилсан дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн тус төхөөрөмжийг УЛААНГОМ хотын ЭБАЖИ эмнэлэгт суурилуулахад Монгол, БНСУ-н инженер, техникийн 11 ажилтан өнөөдрийн байдлаар 52 хоног зарцуулж угсарч суурилуулснаар шинжилгээ хийхэд бэлэн болжээ.

-
MAGNETON Free.star нь хамгийн авсаархан, биеийн жин ихтэй өвчтөнг MRI -д орох боломжийг олгосон орны даац 220кг, хиймэл оюун ухааны тусламжтайгаар зураг дахин боловсруулалт болон дуу чимээ шүүлтүүрийн тусламжтайгаар зургийн нягтралыг нэмэгдүүлж оношилгооны хугацааг богиносгох боломжийг бүрдүүлсэн сайн талтай.
Drycool технологийн тусламжтайгаар шингэн гель ашигладаггүй. Шингэн гелийн хэрэглээг 99,95% хүртэл бууруулсан шинэ технологи юм. Төхөөрөмжийн нийт жин 3,2 тн. Соронзон чадлын хэмжээ 0,55 тесла байдаг юм байна.
MRI төхөөрөмж нь анх 2025 оны 8-р сарын сүүлээр үйлдвэрээс гарч үйлдвэрийн дараах тохируулга хийгдэн Монгол улсын Замын-үүд Боомтын Гаалийн хяналтаар 9 -р сарын 14-нд орж ирж 2025 оны 9-р сарын 18-нд Увс аймгийн Улаангом хот ЭБАЖИ эмнэлэгт тээвэрлэгдэж иржээ.
ОРОН НУТГИЙН ИРГЭДДЭЭ ДЭЛХИЙН СҮҮЛИЙН ҮЕИЙН ДЭВШИЛТЭД ТЕХНОЛОГИЙГ НЭВТРҮҮЛСЭН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЧУХАЛ ҮЙЛЧИЛГЭЭ НЭВТРҮҮЛЖ БАЙГАА ХАМТ ОЛОНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЖ АЖЛЫН АМЖИЛТ ХҮСЬЕ.











Сэтгэгдэл үлдээх