Монгол Улсын гавьяат багш Мягмарын Жаргалсайхан төрөлх аймгийнхаа түүхт 100 жилийн ойгоор хүртсэн ГАВЬЯАТ ЦОЛНЫХОО хүндэтгэлийн цайллагыг Таван од ресторанд зохион байгууллаа.
Тус хүндэтгэлийн цайллагын арга хэмжээнд Химийн шинжлэх ухааны доктор, МУ-ын гавьяат багш М.Жаргалсайханы ахан дүүс, анд нөхөд, үе үеийн бяцхан шавь нар нь болон Увс аймгийн салбар салбарын хамт олны төлөөллүүдээс бүрдсэн 300 гаруй зочид хүрэлцэн ирлээ.
Хүндэтгэлийн арга хэмжээний эхэнд гавьяат маань Амьдралын их замд учирсан АЧИТ БАГШ нартаа талархал илэрхийлэн хүндэтгэл үзүүлсэн юм.







Сэтгэгдэл үлдээх