Увс аймгийн Засаг дарга зуурдаар таалал төгссөнтэй холбогдуулан Аймгийн ИТХ-ын ГАШУУДЛЫН ЁСЛОЛ ҮЙЛДЭХ тухай тогтоол гарчээ.
Тогтоолд дурдсанаар 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 07:00-00:00 хүртэл гашуудал зарлах бөгөөд тус хугацаанд төрийн далбааг 45 хэмээр бөхийлгөх буюу ишний гуравны хоёр хүртэл буулгана. Мөн өдрийн 12:00 цагт аймгийн хэмжээнд бүх автомашины дуут дохиог өгч, төрийн нийт албан хаагчид 1 минут зогсож хүндэтгэл үзүүлэх ажээ.
2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 07:00-09:40 цагийн хооронд Увс аймгийн Засаг дарга СЭМЖИДИЙН БАТЖАРГАЛ агсныг эцсийн замд үдэх, салах ёс гүйцэтгэх ёслол аймгийн Засаг даргын Тамгын газрын хоёр давхрын хурлын танхимд болох тул ард иргэд эмгэнэл илэрхийлж оролцоно уу?









Сэтгэгдэл үлдээх