2025 оны 10.24-ний өдрөөс 11.02-ний өдрүүдэд Турк улсын Анталъя хотноо зохион байгуулагдах Өсвөр үе, Залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор эх орноосоо мордсон Увс аймгийн 3-р сургуулийн сурагч, Даамны спортын мастер Б.Сансармаа нь
- 2024 оны 10 дугаар сарын 25-наас 11 дүгээр сарын 02-ны өдрүүдэд Польш улсын Шкалярска Пореба хотод болсон өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохдоо 4,5 -р байранд орж байжээ.

Энэ оны 08 сарын 01-07 өдрүүдэд Хятад улсын Шиньтай хотод зохион байгуулагдсан “FMJD World Cup Xintai Open” 2025 олон Улсын даамны тэмцээний U14 охидын ангилалд Батмөнхийн Сансармаа гуравдугаар байр эзэлсэн юм.
-
Увс аймгийн 2024 оны аварга даамчин, -
2025 оны Увс аймгийн өсвөрийн аварга шалгаруулах 100 буудалт даамын тэмцээнд 11-13 насны ангиллын тэргүүн байр, алтан медаль, -
Залуучуудын улсын аварга шалгаруулах 2025 даамын тэмцээнд 6 дугаар байр -
Өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн 2025 зуун буудалт 11-13 насны ангилалд үндсэн төрөлд тэргүүн байр, алтан медаль -
Баруун бүс 2025 зуун буудалт даамын аварга шалгаруулах тэмцээний 11-13 насны ангилалд тэргүүн байр, алтан медаль Мөн 2024 оны УВС АЙМГИЙН ТЭРГҮҮНИЙ ОЮУНЛАГ СУРАГЧААР ШАЛГАРЧ шинэ оны босгон дээр шагналаа гардан авч байв. 








Сэтгэгдэл үлдээх