ӨНӨӨДӨР УВС ЛЕГАСИ КЛУБЫН НЭРЭМЖИТ ВОЛЕЙБОЛЫН U18 НАСНЫ АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ НИЙТ 22 ТОГЛОЛТ ЯВАГДЛАА.
Өглөө 08:00 цагаас ХЦ-ийн 0245 ангийн спорт зааланд хөвгүүдийн тоглолтоор эхэлсэн тус тэмцээн 16 цагаас Эрдмийн эхлэл сургуулийн спорт заал руу шилжиж, Улмаар 18:00 цагт бүх баг тамирчид оролцсон нээлтийн үйл ажиллагаа явагдав.
Нээлтийн үйл ажиллагаанд тэмцээнийг зохион байгуулагч тус клубын эцэг эх асран хамгаалагчдын төлөөлөл оролцож, ХЦ- ангийн уран бүтээлч ирж ТАМИРЧНЫ АЛДАР ДУУГ эгшиглүүлснээс гадна клубын авьяаслаг сурагчид морин хуур болон үндэсний бүжгийн урлагийн номерууд үзүүллээ.
Маргааш өглөө охидын 2-р тойргийн үлдсэн тоглолтуудаар тэмцээн үргэлжилнэ.
Харин хөвгүүдийн эхний 2 тойргийн үр дүнгээс харахад:
- А зооны 3-р тойргийн тоглолтоор хэсгээ тэргүүлэхийн төлөөх “ШИРҮҮН ТУЛААН” БАРУУНТУРУУНЫ 2-р БАГ болон ТАРИАЛАН сумын ХӨВГҮҮДИЙН хооронд болохоор байна. Аль аль нь дотоод нөөц боломж сайтай 2 баг бөгөөд үе үеийн өсвөрийн шигшээ багууд нь үргэлж шилдэг тоглолтуудаа харуулсаар ирсэн билээ. Таныхаар аль нь ялах бол?

- Харин В зоог Эрдмийн эхлэл сургуулийн зүүн баг ХОББИ КЛУБЫН багаас хагас онооны илүүтэй бичигдэж байгаа ч 3-р тойрогт мөн л хожсон нь хэсгээ тэргүүлж ХАСАГДАХ ШАТАНД шалгарахын төлөөх чухал тоглолтыг хийхнээ. Аймгийн төвийн 2 багийн хувьд учраа болгон нь шигшээ тоглолт мэт байх нь гарцаагүй.
- С хэсгийн 3-р тойрогт НӨХӨРЛӨЛ болон ЦҮНХЭГ УВС клубын багууд хэсгийн 2-р байраар ХАСАГДАХ ШАТАНД үлдэхийн төлөө талбайд гарна. Энэ хэсгээс 2-р сургуулийн хөвгүүд Зүүнговь сумаас багадаа 1 сетийн хожил авахад л ХЭСГЭЭ ТЭРГҮҮЛЭХЭЭР харагдаж байна. Хэсгийн эхний 2 тоглолтондоо сул өрсөлдөгч биш гэдгээ батлан харуулсан Зүүнговь сумын хөвгүүд тоглолтоос тоглолтонд туршлага суухын хэрээр зүгээр ч нэг тэмцээнээ өндөрлүүлэхгүй хожил аваад буцахыг хүсэж байгаа нь мэдээж…
- Д хэсгийн сүүлийн тоглолтод УВС ЛЕГАСИ клубын хөвгүүд сет алдах эрхгүй талбайд гарна. Учир нь тэд хасагдах шатанд шалгарахын тулд зайлшгүй хэсгээ тэргүүлж байгаа Тэмүүлэл Увс багийг 2:0 -ээр хожих ёстой. Тэд чадах болов уу? Маргааш хамтдаа 3-р тойргийн ширүүн тоглолтуудыг ЭРДМИЙН ЭХЛЭЛ сургуулийн спорт заалнаас үзэж сонирхоцгооё.

Тэмцээнийг зохион байгуулагч: UVS Legacy Sports CLUBТэмцээнийг дэмжигч байгууллага:@Хилийн цэргийн 0245-р анги











Сэтгэгдэл үлдээх