
Сурагчдын бие даалтын 7 хоногийн угтан зохион байгуулагдаж байгаа энэ удаагийн тэмцээнийг тус клубд хүүхэд багачуудаа суралцуулдаг үе үеийн эцэг эх асран хамгаалагчид болон шавь нар нь хамтран зохион байгуулдаг бөгөөд энэ жилийн тэмцээнд Хөвгүүдийн 15 баг, охидын 14 баг оролцож байна.
Тэдгээр багуудын ихэнх аймгийн төвөөс байгаа бол ӨНДӨРХАНГАЙ, БАРУУНТУРУУН, ЗҮҮНГОВЬ, ӨЛГИЙ, ТАРИАЛАН сумын багш нар волейболын спортоор шимтэн суралцдаг шавь нараа авч иржээ.
Мөн тэмцээнийг дэнслэх ЕРӨНХИЙ ШҮҮГЧЭЭР Монголын Волейболын холбооны шүүгч Батчулууны ЭРДЭНЭ-ОЧИРЫГ урилгаар авчиржээ. Ингэснээр манай Увс аймгийн Волейболын спортыг хөгжүүлэхэд өөрсдийн үнэтэй хувь нэмэрийг оруулж байдаг багш нар мэргэжлийн шүүгчээс цаг үеийн мэдээ мэдээлэл авч, суралцаж, туршлага солилцох боломж үүсдэг ихээхэн ач холбогдолтой юм.

Ийнхүү тэмцээнийг амжилттай зохион байгуулахад өөрсдийн спорт заалаа гарган дэмжин ажиллаж байгаа Эрдмийн эхлэл ЕБС болон Хилийн цэргийн 0245 ангийн хамт олны хүчээр хэсгийн эхний тоглолтууд эхэлсэн бөгөөд дараах тоглолтын хувиарууд бэлэн болоод байна.
Тэмцээнд оролцож байгаа нийт баг тамирчдад спортын өндөр амжилт амжилт хүсье. Тэмцээний бусад мэдээллийг цаг тухайд нь сонирхолтой байдлаар хуваалцаад явах тул УВСЧУУД сайттайгаа хамт байгаа.













Сэтгэгдэл үлдээх