Эгч дүүсийн холбоо гэдэг юутай зүйрлэшгүй нандин юм бэ. Төрсөн дүүгээ өөрөөсөө илүү хайрлаж, бяцхан зүрхээ дүүдээ өргөөд одсон тэр нэгэн гунигт түүхийн эзэн, азтай энэ охиныг С.Хонгорзул гэдэг. Амиа өргөн байж үлдээсэн дүүгээ эгч нь тэнгэрийн орноос ч харж хамгаалж байгаа.
С.Хонгорзул охин Увс аймгийн Улаангом Политехник коллежийн 1-р ангид амжилттай суралцаж байна.Туулж өнгөрүүлсэн цаг хугацаа түүнийг хүчтэй, сэргэлэн цовоо, ирээдүйн том зорилготой охин болгожээ.Том болоод өвдсөн, зовсон хүмүүст тусалдаг сувилагч болно гэж мэргэжлээ ч сонгочихсон. Багаасаа хатуужил, хат суусан ч юмуу гэмээр эмэгтэй хүүхдэд бол ахдахаар “Цанын спортоор” хичээллэдэг. Удахгүй эх орноо төлөөлөн арлын Япон улс руу томоохон тэмцээнд оролцох Сайн охин болжээ.
“Гэгээхэн хайрын тань илчээр
Гэрэлтэж амьдарна амлая дүү нь” хэмээн эгчдээ зориулан бичсэн шүлэг түмэн олны сэтгэлийг уярааж,өмөлзүүлж байна.
Эгчийнхээ хайрлаж үлдээсэн бяцхан зүрхийг амирлуулж дүү нь сайн явна аа.
С.Хонгорзулдаа амжилтын дээдийг хүртэж, эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн шилдэг тамирчин болохыг хүсэн ерөөе.
Сэтгэгдэл үлдээх