Эрдмийн эхлэл ЕБС -ийн тулхтай туршлагатай багш нарын нэг, өөрийн мэдлэг ур чадвараа олон түмэнд таниулсан эрхэм бол тус сургуулийн ХИМИЙН БАГШ П.АМГАЛАН юм.
Тэрээр өмнө нь ажиллаж байсан газрууддаа залуу багшийн дүрээр ажиллаж байсан бол одоогийн сургуульдаа ахмад багшийн эгнээнд орж ах нь шиг, аав нь шиг зөвлөх зааж, чиглүүлж туслах ёстой гэдгээ гүн ухамсарлажээ.
Байгуулагдсан цагаасаа хойш нээлтээ хийгээгүй байсан сургуулийн хамт олон нь 5 жилийн ойн баяраа тэмдэглэх гэж буй энэ цаг үед
“МАНАЙ СУРГУУЛЬ АНХ БАЙГУУЛАГДАХДАА МАШ ӨНДӨР ХҮЛЭЭЛТИЙН ДОР ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЭХЛҮҮЛЖ БАЙСАН. ӨНӨӨДӨР ЭРГЭЭД ХАРАХАД МАНАЙ ХАМТ ОЛОН, МАНАЙ ЗАЛУУС ТУХАЙН ХҮЛЭЭЛТИЙГ ДАВУУЛАН АЖИЛЛАЖ БАЙГАА ГЭДЭГТ ИТГЭЛТЭЙ БАЙНА” хэмээн бахархан дурсамж сэтгэгдэлээ хуваалцан баярын мэндчилгээ дэвшүүллээ.





Сэтгэгдэл үлдээх