Хошууч генерал, НАХЯ-ны /Нийгмийн аюулаас хамгаалах яам/ сайд Цэвэгийн Нансалжав улс орноо батлан хамгаалах, улсын аюулгүй байдлыг хангах, бэхжүүлэх, улс, аймаг орон нутгийг хөгжүүлэх, боловсон хүчин бэлтгэх, өсвөрийн залуу үеийг сурган хүмүүжүүлэх их үйлсэд хүндтэй гавьяа байгуулсан Монгол төрийн эрхэм хүний нэг билээ.
Тэрээр 1921 онд Увс аймгийн Түргэн сумын нутагт төрж, 1942 оноос эхлэн УБ хотын холбооны техникум, ЗХУ-д Чекистийн дээд сургууль, ЗХУ-ын Коммунист намын дээд сургууль, ЗХУ-ын Хууль Цаазын Дээд сургуульд тус тус суралцан төгсжээ.
Тэрээр 1936 оноос эхлэн ажлын гараагаа Увс аймгийн Түргэн суманд МХЗЭ-ийн үүрийн нарийн бичгийн дарга, Сүхбаатар, Ховд аймаг дахь тусгай хэлтсийн дарга,
ДЯЯ-ны орлогч сайд бөгөөд Улсыг Аюулаас Хамгаалах Газрын дарга,
Улсын Цагдан Сэргийлэх Газрын дарга,
Нийгмийг Аюулаас Хамгаалах Яамны орлогч сайд бөгөөд Улсын Цагдан Сэргийлэх Газрын дарга,
1961-1962 онд НАХЯ-ны Сайд,
Эдийн засгийн Дээд сургуулийн орлогч захирал,
1966-1970 онд Увс аймгийн АДХГЗ-ны дарга, /Ардын Депутатын Хурлын Гүйцэтгэх/ дарга, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн зохион байгуулагч, Дээд Шүүхийн Цэргийн коллегийн даргаар тус тус ажиллаж байв.
Генерал Ц.Нансалжав аливаа хүнийг дугаарлаж үздэггүй, дээр доргүй адилхан, их боловсон харьцаатай, зөв үзэл бодолтой, шударга, яруу сайхан илтгэгч, жавхаалаг их сайхан хүн байсан” хэмээн тэмдэглэсэн байна.
Ц. Нансалжав генералын эх орондоо байгуулсан гавьяа зүтгэлийг нам, засаг өндрөөр үнэлж Байлдааны гавьяаны одонгоор 2 удаа, Байлдааны гавьяаны медалиар 3 удаа Монгол, Зөвлөлтийн бусад одон медалиар шагнаж байснаас гадна 1961 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлөөс Хошууч генерал цол олгожээ.







Сэтгэгдэл үлдээх