Монголын эмэгтэйчүүдийн холбооны хүндэт ерөнхийлөгч, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, Монгол улсын Хөдөлмөрийн баатар Доржийн МӨНХӨӨ
Д.Мөнхөө нь Дөрвөд далай хан аймгийн Зоригт ханы хошуу одоогийн Увс аймгийн Өмнөговь сумын үзэсгэлэнт Мянганы уулсын Овоот гэдэг газар бичин жилийн зун ард Доржийнд нэгэн охин мэндэлсэн нь өдгөөгийн төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Д.Мөнхөө юм. Дээрээ хоёр ахтай, айлын отгон охин.
Д.Мөнхөө:
1966 онд Сэлэнгэ аймагт эмч
1972 Эвлэлийн төв хорооны сургууль, оюутан залуучуудын хэлтсийн дарга
1977-1982 онд Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн Гүйцэтгэх Хорооны Дарга
1985-1990 онд ЭХЯ-ны эх нялхсын асуудал хариуцсан орлогч сайд
1990-1992 онд АИХ-ын 33 дугаар тойргийн депутат
1992-1996 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байв.
1999-2007 НҮБ-ын Хүн амын сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар, Үндэсний зөвлөх
2017 онд Ерөнхий сайдын зөвлөх албыг тус тус хашиж байсан.
Хөдөлмөрийн баатар Д.Мөнхөө нь Нийгмийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж, гэр бүлийн үнэ цэн, эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах, хүмүүнлэгийн олон талт үйл ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, эрхзүйн тогтолцоог нь бэхжүүлэхэд оруулсан хувь нэмэр оруулсан эрхэм билээ.
Тэрбээр эрүүл мэндийн салбарт Эх Нялхсын орлогч сайд хүртэл дэвшиж, ард иргэдийнхээ итгэлийг хүлээн Ардын Их Хурал, Улсын Их Хурал (УИХ)-ын гишүүнээр сонгогдож байсан билээ. Эрүүл мэндийн салбарт 60 гаруй жилийн хүч хөдөлмөрөө зориулахдаа эх хүүхдийн эрх ашгийг төрийн бодлогоор хангах эрхзүйн орчныг боловсруулахад оруулсан хувь нэмэр нь үнэтэй юм
Сэтгэгдэл үлдээх