Аймгийн засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсээс
Прокурорын газар,Увс аймаг дахь төрийн аудитын газар, Хууль эрхзүйн хэлтэс, Санхүүгийн хяналт дотоод аудитын газартай хамтран Төсвийн тухай хууль, Шилэн дансны тухай хууль, Төрийн хэмнэлтийн тухай хууль, Төрийн сангийн заавар журмын өөрчлөлт, авилга, албан тушаалын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаарх сургалт, хэлэлцүүлгийг сумдын төсвийн шууд захирагч нар болон санхүүгийн албаны дарга, төрийн сангийн мэргэжилтэн, нягтлан бодогч гэсэн 110 хүнийг хамруулан цахимаар зохион байгууллаа.

Мөн 2024 оны нэгдсэн санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлийн тайлангийн дүнг танилцуулж, цаашид анхаарах асуудлуудыг хэлэлцлээ.



Сэтгэгдэл үлдээх