Увсаймгийн түүхт 100 жилийн ойг угтсан ХАНДИВЛАГЧДЫН уулзалтуудыг ой зохион байгуулах комисс, аймгийн ЗДТГ болон нутгийн зөвлөлүүд хамтран ЭРДЭНЭТ, ДАРХАН, УЛААНБААТАР хотуудад 2025 оны 03 сарын 15-наас 03 сарын 30-ны хооронд өргөн цар хүрээтэй зохион байгууллаа.
Тухайн уулзалтуудад Уул усны диваажин болсон Увс нутгаараа бахархдаг олон сайхан эрхмүүд хүрэлцэн ирж оролцсон бөгөөд ТҮҮХТ ОЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ДЭЛГЭР САЙХАН БОЛОХЫГ билэгдэн ярьж сэтгэгдлүүдээ хуваалцаж байна.
Тэдний нэг Увс аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр улиран сонгогдож иргэдийнхээ дуу хоолой болж явсан чөлөөт уран бүтээлч олон дундаа МАДАА нэрээрээ танигдсан Мягмаржавын ГАНБААТАР хүрэлцэн ирлээ.
Сэтгэгдэл үлдээх