Увс аймгийн түүхт 100 жилийн ойг угтсан ХАНДИВЛАГЧДЫН уулзалтуудыг ой зохион байгуулах комисс, аймгийн ЗДТГ болон нутгийн зөвлөлүүд хамтран ЭРДЭНЭТ, ДАРХАН, УЛААНБААТАР хотуудад 2025 оны 03 сарын 15-наас 03 сарын 30-ны хооронд өргөн цар хүрээтэй зохион байгууллаа.
Тухайн уулзалтуудад Увс аймгийн удирдлагууд оролцож ойн бэлтгэл ажлын төлөвлөгөөгөө дэлгэрэнгүй танилцуулж байсан бөгөөд УБ хотод болсон “БИД УВСЧУУД” нэгдсэн уулзалтад хүрэлцэн ирсэн 1000 орчим УВСЧУУДЫН төлөөлөл хүрэлцэн ирсэн юм.
Тэдний нэг Байгаль орчны сайдаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Бат-Өлзийн БАТ-ЭРДЭНЭНИЙ хувьд үзэсгэлэнт байгальтай нутаг усаа түшиглэн УВС аймаг маань зуу зуун жил дэлгэр сайхан байгаасай гэж хүсэж байна хэмээн сэтгэгдэлээ хуваалцжээ.
Сэтгэгдэл үлдээх