Увсаймгийн түүхт 100 жилийн ойг угтсан ХАНДИВЛАГЧДЫН уулзалтуудыг ой зохион байгуулах комисс, аймгийн ЗДТГ болон нутгийн зөвлөлүүд хамтран ЭРДЭНЭТ, ДАРХАН, УЛААНБААТАР хотуудад 2025 оны 03 сарын 15-наас 03 сарын 30-ны хооронд өргөн цар хүрээтэй зохион байгууллаа.
Тухайн уулзалтуудад Увс аймгийн удирдлагууд оролцож ойн бэлтгэл ажлын төлөвлөгөөгөө дэлгэрэнгүй танилцуулж байсан бөгөөд УБ хотод болсон “БИД УВСЧУУД” нэгдсэн уулзалтад хүрэлцэн ирсэн 1000 орчим УВСЧУУДЫН төлөөлөл хүрэлцэн ирлээ.
Тэдний нэг Увс аймгийн ард иргэдийнхээ төлөөлөл болж 2 дахиа УИХ-ын гишүүнээр сонгогдоод буй О.ЦОГТГЭРЭЛ “Томоохон ойн зохион байгуулалт бол олон хүмүүсийн оролцоон дээр тулгуурлаж сайхан болдог” хэмээн сэтгэгдэлээ хуваалцжээ.
Сэтгэгдэл үлдээх