УВС аймгийн түүхт ойг зохион байгуулах комиссын зүгээс УУЛ УСНЫ ДИВААЖИН ТББ-ийн дансанд хуримтлагдаж байгаа НЭГДСЭН ХАНДИВЫН мэдээллийг хандивлагч бүрээр баталгаажуулан олон нийтэд мэдээлэл байгаа бөгөөд 2025.03.23-28 хооронд нэмж 9 хүний ТАЛАРХАЛЫН постыг олон нийтэд түгээжээ.

Үүнээс нэг нь Улаангом хотод болсон БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН УУЛЗАЛТАН дээр бэлэн мөнгө өгсөн хандивлагч байсан бөгөөд түүний хандивыг ТББ-ын данс руу байршуулан мэдээллэж байгаа юм байна. Мөн Ундарга констракшн ХХК-ийн захирал Т.АЛТАНГЭРЭЛ тус уулзалтын үеээр амлаад байсан 20.000.000 төгрөгний хандиваа албан ёсоор шилжүүлжээ.
Увсчууд та бүхэн төрөлх аймгийнхаа түүхт ойг угтан орчин тойрны тохижилтоо сайжруулахаас гадна өөрийн сэтгэлийн өргөлөө ойн үйл ажиллагаанд болон бүтээн байгуулалтанд зориулан илгээж бүгдээрээ оролцоотой нэгдэлтэй байхыг уриалж байна.
Төрөлх аймгийнхаа түүхт ойд зориулан өөрийн гэсэн оролцоотой байгаа бүхний сэтгэлт талархал илэрхийлье.
Сэтгэгдэл үлдээх