Энэ жил МУ-ын хэмжээнд зөвхөн УВС АЙМАГ түүхэн ТЭГШ ОЙГОО тэмдэглэнэ.
Тиймээс Уул усны диваажин болсон Увсын цэнхэр хязгаарыг зорин ирэх нутгийн уугуул иргэд болон Монгол орны өнцөг булан бүрээс ирэх жуулчдын хөл тасрахгүй нь мэдээж.
Тэгэхээр Увс аймгийн 100 жилийн ОЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИССЫН хувьд маш нарийн төлөвлөгөө гаргаж чанартай бэлтгэл хангах шаардлагатай учраас салбар салбарын төлөөллийг багтаасан баяр наадмын үе болон баяр наадам хүртэлх төлөвлөгөөт ажлуудаа чанартай гүйцэтгэх үүрэгтэй САЛБАР ХОРООДЫГ байгуулжээ.
Тухайн салбар хороодын төлөвлөгөөт ажлуудад нь амжилт хүсье. Нэгэн баг болж зүтгээт түүхт ойгоо нижгэр сайхан тэмдэглэхийг уриалж байна.
Сэтгэгдэл үлдээх