Уул усны диваажин болсон УВС аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ой 2025.07.28-наас 30-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Энэхүү түүхэн тэгш ойгоо тэмдэглэхээр УВС аймгийн ИТХ, ЗДТГ-аас Ой зохион байгуулах комисс батлагдан бүтээн байгуулалт, үйл ажиллагааны төлөвлөгөөгаа гарган 13 чиглэлээр ажлын хэсэг болон ажиллаж эхэлжээ.
Ажлын хэсгийн мэдээллийг эндээс:
Аливаа түүхэн тэмдэглэлт ойг зохион байгуулахад Улсын төсвөөс зардал тавигддаггүй учир НУТАГ ОРНЫ НИЙТ ИРГЭДИЙН САНАЛ САНААЧИЛГА, олон нийтийн ХАНДИВ ДЭМЖЛЭГЭЭР бий болдог.
Тийм учраас Увс аймгийн түүхт 100 жилийн ойг зохион байгуулах ОЙН КОМИССООС “УУЛ УСНЫ ДИВААЖИН” ТББ-ыг байгуулан ХАНДИВЫН ДАНС нээж ойн хандиваа хүлээн авч байгаа бөгөөд 2025.03.23-ны байдлаар 25 хандивлагч гэр бүлийнхээ зүгээс нийт 77,099,444 төгрөг илгээснийг албан ёсны хуудсаараа дамжуулан https://www.facebook.com/uul.usnii.divaajin олон нийтэд танилцуулж ТАЛАРХАЛ илэрхийлээд байна.
Аймгийнхаа түүхт ойд зориулан өөрсдийн зүгээс сэтгэлийн хандиваа өргөсөн та бүхэнд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, Хамтдаа түүхт ойн хандив түүний зарцуулалтад олон нийтийн хяналтыг хийж ДЭЛГЭР САЙХАН НААДАЦГААЯ.
Бид та бүхэнд тухайн мэдээллүүдийг нэгтгэн 10 хоногийн давтамжтайгаар танилцуулаад явах болно.
Сэтгэгдэл үлдээх