Дөрвөдийн баруун гарын Зоригт хааны хошууны хотон ястны (Тариалан сум) шаавай овгийн хүн. Бага наснаасаа иклийн татлага, бий биелгээний ая аялгууг хөгжимдөн сурчээ.Тэр «Их татлага», «Ээвийн голын урсгал», «Дөрвөн ойрадын уриа», «Балчин хээрийн явдал», «Жуурай гэлдэн», «Элхэндэг» зэрэг 30 гаруй татлага, 10 гаруй бий биелгээний аялгууг чадамгай хуурдаж байв.
Ц.Авирдай аймгийн соёл урлагийн байгууллагуудыг үүсгэн хөгжүүлэх, хойч үеийг сургахад их үүрэг гүйцэтгэжээ.
Түүний шавь нараас Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Э.Цэрэв, Х.Цэвгээ, улсын тэргүүний уран сайханч Д.Нямаа нарын олон урлагийн зүтгэлтнүүд төрөн гарсан юм.







Сэтгэгдэл үлдээх