Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Удирдлагын академитай хамтран Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, ажлын албаны албан хаагчдад зориулсан суурь сургалтыг энэ сарын 10, 11-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулж байна.
Уг сургалтаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан НӨУБ-ын эрх зүйн үндэс, үйл ажиллагаа, бодлого боловсруулах үйл явц, орон нутгийн төсөв, Төлөөлөгчийн эрх үүрэг, ёс зүй, манлайлал зэрэг сэдвийн хүрээнд мэдлэг эзэмшинэ.
Сэтгэгдэл үлдээх