Газар тариалангийн салбарт хүүхэд ахуй наснаасаа эхлэн, уйгагүй хөдөлмөрлөж ирсэн Тариалан сумын тариаланч Баастын Найдан сар шинийн босгонд Монгол улсын гавьяат тариаланч хэмээх цол тэмдэгээр энгэрээ мялаалаа. Монгол улсын хэмжээнд 30 гаруй жилийн дараа 2 дахь “Гавьяат тариаланч” Увс аймгаас төрж, зон олноо баярлуулж байна.

Баастын Найдан нь 2005 онд “Монгол улсын аварга тариаланч”
2015 онд “Монгол улсын хошой аварга тариаланч”-аар
2025 онд “Монгол улсын Гавьяат тариаланч” болж байна.
Увс аймгийн анхны гавьяат тариаланч Баастын Найдан гуайнх удам дамжсан тариаланч гэр бүл бөгөөд түүний үр хүүхдүүд сум орон нутагтаа үе залган хөдөлмөрлөж буй.
Хүү Найдангийн Гантулга нь Аймгийн аварга тариаланч болсон билээ.

Сэтгэгдэл үлдээх