Дөрвөдийн Үнэн Зоригт ханы дүү Харлаг бэйс Аюурзана нутагтаа гоо үзэсгэлэнгээрээ алдаршсан эгч дүүс Жинжийбадам, Дэжид, Заяа гурвын Дэжидийг хатан болгон авч эгч Жинжий Бадамыг аягачин болгож байсан түүхтэй.
Баяндалайнх дөрвөд айл бөгөөд эдний охидууд сонин сонин түүхтэй амьдарч ирсэн хүмүүс байдаг байна. Нэг охин нь Харлаг бэйс Аюурзаны бага хатан болоод сүүлд Лувсанцэрэнтэй суусан. Бас нэг охин нь Увс аймгийн анхны засаг дарга байгаад хэлмэгдсэн Т.Мижидийн гэргий байсан ажээ.
Сэтгэгдэл үлдээх