Тариалан сум нь Алтайн нурууны салбар уулс болох Мөнх цаст Хархираан уулсаас Увс нуур хүртэл үргэлжилсэн 247,9 мянган км хавтгай дөрвөлжин нутаг дэвсгэртэй. Увс аймгийн Наранбулаг, Өлгий, Өмнөговь, Ховд, Улаангом сумуудтай хиллэдэг.
Улаанбаатар хотоос 1344 км, Улаангом хотоос 31 км алслагдсан, газар нутгийн хувьд ерөнхийдөө өндөрлөг, далайн түвшнээс дээш 1600-4200 м-т оршдог, эрс тэс уур амьсгалтай. Хархираа, Түргэний болон Цагаан салаа, Харгайт, Гурван хороо, Бургастай, Орлого, Намир зэрэг том жижиг голууд, Их бага Адуун нуур, Яст, Шар, Хар зэрэг нууруудтай. Буга, янгир, аргаль, ирвэс, шилүүс, дорго, нохой зээх, гахай зэрэг ховор амьтад нутаглаж, агь, ерхөг, арц, таана, хөмүүл, сонгино, тошлой, үхрийн нүд, нохойн хошуу, тэхийн шээг зэрэг эмийн болон бэлчээрийн ургамал ургадаг.
Сэтгэгдэл үлдээх