Аймгийн ИТХ-ын 9 дэх удаагийн сонгуулийн ээлжит хуралдаанаар Дэлхийн иргэн боловсролын төсөл арга хэмжээг хэлэлцэн батлав.

Төсөл арга хэмжээний зорилго:
Сурагчдыг 21 дүгээр зууны ур чадвар эзэмшсэн, англи хэлний зохих түвшний мэдлэгтэй, олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай, нийгэм, байгаль орчиндоо ээлтэй, эх хэл, зан заншил, үндэсний өв уламжлал, түүх соёлоо дээдэлсэн зөв хүмүүжилтэй, бүтээлч “Дэлхийн иргэн” иргэн болгон төлөвшүүлэхэд оршино.

Хурадааны үеэр төлөөлөгч С.Анхбаяр ” IELTS болон SAT шалгалт өгөөд 7 болон түүнээс дээш оноо авсан багш сурагчдын зардлыг буцааж олгодог болгох” Мөн төлөөлөгч Ц.Алтансүх “Бага ангийн STEAM хөтөлбөрийн санхүүжилтийг хөтөлбөрт хуваагаад 4 жилээр суулгаж өгөх” горьмын саналыг тус тус гаргаж хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 100 хувийн саналаар дэмжигдлээ.

Мөн уг асуудлаар аймгийн Засаг дарга С.Батжаргал, төлөөлөгч С.Анхбаяр, Я.Бат-Орших, Э.Нанжид, Л.Ганхуяг, Д.Төмөр-Очир, Б.Алтангэрэл Ц.Алтансүх, Р.Баасанхүү, Б.Одсүрэн, Г.Энхбат, Е.Баяраа, Д.Алтанцэцэг нар санал шүүмжийг гарган Хавдрын эсрэг төсөл арга хэмжээг төлөөлөгчдийн 100 хувийн саналаар дэмжлээ.
Сэтгэгдэл үлдээх