1956-1984 оны Аж үйлдвэржилтийн үед ажилчдыг хэрхэн бэлтгэж байсан бэ?
Тухайн үеийн арми зохион байгуулалтаа цомхотгоод барилгын цэргийн ангийг байгуулсан юм.Дайнгүй цагт улс орныхоо бүтээн байгуулалтад оролцоод хажуугаараа цэргийн сургуулилтаа хийх системчилсэн зохион байгуулалттай байсан.
Түүнчлэн ТХМ-ийн сургуулийг байгуулж залуу мэргэжилтнүүдийг бэлтгэж байсан бөгөөд 13 ТМС-тай 2000 гаруй ажилчин анги бэлтгэж байжээ.
1970- аад оны сүүл 1980- аад оны эхээр барилгын салбар, аж үйлдвэржилт эрчимтэй хөгжиж байсан нь зөв удирдлага зохион байгуулалтын үр дүн байсан юм.
Сэтгэгдэл үлдээх