Наранбулаг суманд нуурын хөвөөнд хоёр өдрийн турш зохион байгуулагдсан Нүүдэлчин соёлын фестиваль өргөн дэлгэр болж өндөрлөлөө. Тус арга хэмжээ нь нүүдэлчин ахуй, өв соёл, үндэсний уламжлалыг сурталчлан таниулахын зэрэгцээ нутгийн иргэд, зочид төлөөлөгчдийн хүсэн хүлээдэг баяр наадам болон өрнөв.
Фестивалийн үеэр зохион байгуулагдсан “Наран кап-2026” цомын төлөөх хурдан морины уралдаан хурд хүч, хийморь лундаагаа сорьсон өрсөлдөөнтэй болж, айраг түрүүний эзэд тодорлоо.
Фестивалийн хүчит бөхийн барилдаанд аймгийн заан Б.Батбаян түрүүлж, аймгийн харцага М.Улаанхүү үзүүрлэлээ.

Дааганы уралдаан
Түрүү магнайд Булдагачаа Батбуян-ы хүрэн даага хурдаллаа.
- Харьяалал: Улаан-үзүүр баг
- Удам угшил: Цагаан-Овоо сум
- Уралдаанч хүүхэд: Болормаагийн Жамбалдагва
Шүдлэн нас
Түрүү магнайд Бэвүүгийн Жанцан-ы хул шүдлэн хурдаллаа.
- Харьяалал: Хужирт баг
- Удам угшил: Асгат сум
- Уралдаанч хүүхэд: Алтангэрэлийн Норовсамбуу
Хязаалан нас
Түрүү магнайд Ганхүүгийн Болдхүү-гийн хул хязаалан шалгарлаа.
- Харьяалал: Алдар баг
- Удам угшил: Орсоогийн Баярсайхан-ы унаган
- Уралдаанч хүүхэд: Бумнанжидын Балжинням
Соёолон нас
Түрүү магнайд Буянжаргалын Бадамзул-ын хүрэн соёолон хурдаллаа.
- Харьяалал: Улаан-үзүүр баг
- Удам угшил: Тэс сум
- Уралдаанч хүүхэд: Алтангэрэлийн Балжинням
Азарганы уралдаан
Түрүү магнайд Буянтогтохын Бямбанаран-гийн халтар азарга тодорлоо.
- Харьяалал: Гүнбүрд баг
- Удам угшил: Сэргэлэн сум
- Уралдаанч хүүхэд: Алтангэрэлийн Балжинням
Их насны морь
Түрүү магнайд Батаагийн Одсүрэн-гийн хүрэн халзан морь хурдаллаа.
- Харьяалал: Улаан-үзүүр баг
- Удам угшил: Сэргэлэн сум
- Уралдаанч хүүхэд: Одсүрэнгийн Амаржаргал
Ийнхүү нутгийн зон олон, уяачид, уралдаанч хүүхдүүдийн оролцоотойгоор зохион байгуулагдсан “Наран кап-2026” уралдаан амжилттай болж, хурдан хүлгүүдийн хийморь цоллоод өндөрлөлөө. Үндэсний өв соёлоо дээдэлсэн энэхүү фестиваль нь иргэд, жуулчдын талархлыг хүлээсэн онцлох арга хэмжээ боллоо.











Сэтгэгдэл үлдээх