2026 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Увс аймгийн Өлгий сумын сурын талбайд Урианхай сурын нээлтийн тэмцээн боллоо.
Тус тэмцээнд Увс аймгийн Өлгий, Өмнөговь, Наранбулаг сумын 20 гаруй харваачид оролцож, мэргэн харвааны авьяас чадвараа сорин өрсөлдлөө.
Тэмцээний дүн:
🥇 1-р байр: Ховд аймгийн Мөнххайрхан сумын уугуул, Увс аймгийн Өмнөговь сумын харьяат, “МОДУН клуб”-ын харваач, спортын дэд мастер Х.Жадамба
🥈 2-р байр: Увс аймгийн Өмнөговь сумын харьяат, “Намирын мэргэд” холбооны харваач Ж.Батдорж
🥉 3-р байр: Увс аймгийн Өлгий сумын харьяат, “Мэргэн хүү” сурын холбоо, ЕБС-ийн харваач Ц.Машбат
🏅 4-р байр: Увс аймгийн Өлгий сумын харьяат, “Мэргэн хүү” сурын холбоо, НББЭ ХХК-ийн харваач Д.Төрболд
🏅 5-р байр: Увс аймгийн Өмнөговь сумын харьяат, “Намирын мэргэд” холбооны харваач Н.Мэндбаяр
“Урианхай сурын нээлтийн тэмцээн”-д оролцсон нийт харваачдадаа баяр хүргэж, сурын алтан шар зурхай нь мөнхөд ивээх болтугай! 🏹🌟











Сэтгэгдэл үлдээх