“Бишкек-2026” бөхийн төрлүүдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн-ий чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Увс аймгийн Тэс сумын харьяат, ОУХМ Батхуягийн Мөнх-Эрдэнэ амжилттай барилдаж мөнгөн медалийн эзэн боллоо.

Б.Мөнх-Эрдэнийн хувьд өмнөх жилийн Азийн аваргаас хүрэл медаль хүртэж байсан бол энэ удаа амжилтаа ахиулан мөнгөн медаль хүртэж, Азийн аваргын тэмцээнээс хоёр дахь медалиа гардлаа.

Ийнхүү эх орныхоо нэрийг өндөрт өргөж, Бишкекийн тэнгэрт Монголын далбааг мандуулсан тамирчиндаа халуун баяр хүргэж, цаашдын тэмцээн уралдаанд нь өндөр амжилт хүсье!







Сэтгэгдэл үлдээх