Бага боловсролын салбарт мэдлэг чадвараараа түүчээлэгч багш нарын маань хүсэн хүлээдэг, уламжлал болон тогтсон “Нэгдмэл хичээлийн олимпиад” 15 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.
Тэртээ 2009 оноос эхтэй тус олимпиад нь бага ангийн багш нарын монгол хэл, математик, байгалийн ухааны хичээлийн заах арга зүй, онолын мэдлэгийг сорьдгоороо онцлогтой. Энэхүү 15 жилийн ойтой давхцсан олимпиадад 1-10 жил ажиллаж буй залуу халаа болсон 96 багш бүртгүүлснээс 82 багш идэвхтэй оролцож, оюун ухаанаа уралдууллаа.
Сүүлийн хоёр жилийн турш “Чадавхжуулах” МБНБ-ийн хүрээнд тэргүүлэх болон зөвлөх зэрэгтэй туршлагатай багш нарын чиглүүлэг дор бэлтгэгдсэн багш нар маань ийнхүү амжилт гаргалаа:
| Байр | Багшийн нэр | Сургууль / Байгууллага |
| I байр | А.Баттулга | ЕБ-ын I сургууль |
| II байр | М.Нямдолгор | ЕБ-ын VI сургууль |
| II байр | Б.Түмэнжаргал | ЕБ-ын III сургууль |
| III байр | Б.Азжаргал | Өмнөговь сум |
| III байр | Н.Амармэнд | ЕБ-ын I сургууль |
| III байр | Ц.Уранзаяа | ЕБ-ын VI сургууль |
| Тусгай байр | Б.Энхцэцэг | Нуур эхэн баг |
| Тусгай байр | П.Халиунаа | ЕБ-ын I сургууль |
| Тусгай байр | Н.Энхтуяа | Баруунтуруун сум |
| Тусгай байр | Ө.Оюунням | Эрдмийн эхлэл сургууль |
Эрдэм мэдлэг дэлгэрэх болтугай!







Сэтгэгдэл үлдээх