“Олон улсын эмч нарын өдөр”-ийг тохиолдуулан эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох зорилготой Онол, практикийн бага хурал зохион байгуулагдлаа.
Тус хурлаар нотолгоонд суурилсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад чиглэсэн олон талт судалгаа, хэлэлцүүлгүүдийг өрнүүллээ. Хуралд Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, хувийн хэвшил болон сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн төлөөлөл болох 11 эмч илтгэл хэлэлцүүлснээс Цагаанхайрхан сумын ЭМТ-ийн дарга Д.Бурмаа цахимаар холбогдон оролцсон юм.
ШАГНАЛТ БАЙРАНД ШАЛГАРСАН ИЛТГЭЛҮҮД
Шүүгчдийн бүрэлдэхүүн илтгэлүүдийн агуулга, практик ач холбогдлыг үнэлж дараах эмч нарыг шалгарууллаа.
| Байр | Илтгэгч эмч нар | Сэдэв | Байгууллага |
| I байр | Ц.Бүжинханд, А.Алтаншагай | Бамбай булчирхайн хэт авиан эластографийн үнэлгээ | Жаргалан эмнэлэг |
| II байр | Ц.Нандинбаяр, Г.Наранчимэг | Баруун бүсийн аймгуудын ЦЦБ-ний хэрэглээний өнөөгийн байдал | АНЭ, Цусны салбар төв |
| III байр | Х.Минжилмаа | Архины шалтгаант сэтгэцийн болон зан төрхийн эмгэгүүдийн судалгаа | АНЭ, Сэтгэц наркологи |
| IV байр | Б.Баттүвшин | Эмгэг судлалын задлан шинжилгээний үр дүнгийн тооцоо | АНЭ, Эмгэг судлал |
| V байр | А.Отгонбаяр | В вирус тоолох (HBV-DNA) шинжилгээнд хамрагдагсдын HDV тодорхойлсон үр дүн | АНЭ, Халдварт |
Онол, практикийн бага хуралд идэвхтэй оролцож, хүн ардынхаа эрүүл мэндийг хамгаалах үйлсэд эрдэм шинжилгээ, судалгааны ажлаараа хувь нэмэр оруулсан нийт эмч, мэргэжилтнүүддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.







Сэтгэгдэл үлдээх