2026 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Улаангом хотноо “Ашигт малтмалын тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдлаа.
Тус хэлэлцүүлэгт Увс аймгийн иргэд, төрийн байгууллагууд, аж ахуйн нэгжүүд болон бичил уурхай эрхлэгчдийн 500 гаруй төлөөлөл оролцож, хуулийн төслийн талаар байр сууриа илэрхийлсэн юм.
Хэлэлцүүлгийн үеэр оролцогчид дараах чиглэлүүдээр тодорхой саналуудыг дэвшүүлэв:
-
Хуулийн хэрэгжилт: Хуулийн заалтуудыг орон нутгийн онцлогт нийцүүлэн амьдралд ойртуулах.
-
Хууль бус олборлолт: Байгаль орчинд хортой хууль бус олборлолтыг таслан зогсоох, хариуцлагын тогтолцоог чангатгах.
-
Бичил уурхай: Бичил уурхай эрхлэгчдийн эрх зүйн орчныг тодорхой болгож, зохион байгуулалттай, хариуцлагатай уул уурхайг дэмжих.
Үр дүн ба цаашдын алхам
Хэлэлцүүлгээс гарсан иргэдийн саналыг албан ёсоор хүлээн авч, бичил уурхайн эрх зүйн орчныг сайжруулах асуудлыг Ашигт малтмал, газрын тосны газар (АМГТГ)-т уламжлан шийдвэрлүүлэх үүргийг холбогдох албаныханд өглөө.













Сэтгэгдэл үлдээх