• Бидний тухай
  • Үйлчилгээний үнэ тариф
  • Холбоо барих
Бямба, 3 сар 7, 2026
  • Нэвтрэх
uvschuud.mn - Увсчуудын мэдээллийг нэг дороос
  • Нүүр
  • УВС 100
  • ЦАГ ҮЕ, МЭДЭЭЛЭЛ
    • Увсад өнөөдөр
      • Өнөөдрийн асуулт
      • Байр суурь
      • Сурвалжлага
      • Хов жив
    • Увсчууд подкаст
    • Хэлэлцүүлэг
    • Спортын мэдээ
      • Үндэсний спорт
      • Оюуны спорт
      • Багийн спорт
  • НИЙГЭМ
    • Улс төр
      • УИХ-ын гишүүд
      • Аймаг сумын удирдлагууд
      • Цайны цагийн зочин
      • Төлөөлөгчийн цаг
      • Аймгийн ИТХурал
      • Танилцъя
      • Сумдын ИТХурал
      • Бодлого, хөтөлбөр
    • Бүтээн байгуулалт
      • Хөдөлмөрч Увсчууд
      • Өнгөлөг Увсчууд
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Хөдөө аж ахуй
    • Байгаль орчин
    • Театрийн уран бүтээл
      • Утга зохиол
      • Сонгодог урлаг
      • Хөг эгшиг
        • АВЬЯАС 2021
        • “АВЬЯАС-2023”
    • Шинжлэх ухааны цаг
  • Хууль эрх зүй
    • Эрэн сурвалжлах
    • Увсчуудын сэрэмж
    • Хуулийн мэдлэг
    • Прокурорын мэдээлэл
    • Шүүхийн мэдээ
    • Баримт
  • БАЯР, НААДАМ
    • ТЭГШ ОЙН БУЛАН
      • ОЙН КОМИСС 100
      • Тариалан 100
      • ЗАВХАН 100
      • ДАВСТ 100
      • САГИЛ 100
      • ТҮРГЭН 100
      • МАЛЧИН 100
      • ӨМНӨГОВЬ 100
      • ХОВД 100
      • БӨХМӨРӨН 100
      • ТЭС 100
      • ӨНДӨРХАНГАЙ 100
      • ЗҮҮНХАНГАЙ 100
      • ХЯРГАС 100
      • ЦАГААНХАЙРХАН 100
    • УРГИЙН БАЯР 2023
      • Бундуу өвгийн үр сад
    • ОВОО ТАХИЛГА 2025
      • Цагаан эргийн овоо тахилга
      • Хөх модны овоо тахилга 2025
      • Булгийн өндөр овооны тахилга 2025
      • Цагаан толгойн овооны тахилга
      • Бадаан овооны тахилга
    • ОЙН БАЯРУУД 2025
      • АВТО ТЭЭВРИЙН САЛБАРЫН 100 ЖИЛ
      • ХОЛБООНЫ САЛБАР 100 ЖИЛ
      • МӨНХИЙН ЧАНАР ХХК 15 ЖИЛИЙН ОЙ
      • ТНХ ХХК-ИЙН 20 ЖИЛИЙН ОЙ
    • Цолны мялаалга 2025
      • МУ-ЫН ГАВЬЯАТ БАГШ М.ЖАРГАЛСАЙХАН
  • СУМУУД
    • Баруунтуруун сум
    • Бөхмөрөн сум
    • Давст сум
    • ЗАВХАН 100
      • Завхан сум
    • Зүүнговь сум
    • Зүүнхангай сум
    • Малчин сум
    • Наранбулаг сум
    • Өлгий сум
    • Өмнөговь сум
    • Өндөрхангай сум
    • Сагил сум
    • Тариалан сум
      • ТАРИАЛАН 100
      • ТАРИАЛАН ЭМНЭЛЭГ
      • ТАРИАЛАН СУМЫН СУРГУУЛЬ
      • ТАРИАЛАН СОЁЛЫН ТӨВ
    • Түргэн сум
    • Тэс сум
    • Хяргас сум
    • Улаангом сум
    • Ховд сум
    • Цагаанхайрхан сум
  • Байгууллага, Холбоод
    • Төрийн байгууллагууд
      • ОЙРАД ТЕАТР
    • УВС АЙМГИЙН МСУХ
    • САГСАН БӨМБӨГИЙН ХОЛБОО
    • АДУУЧДЫН ХОЛБОО
    • ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО
    • ЦЭНХЭР ХЯЗГААРЫН ВОЛЕЙБОЛЧИД
    • ЭРДМИЙН ЭХЛЭЛ ЕБС
      • Дурсамж, түүх, мэндчилгээ
      • Эрдмийн баяр
No Result
View All Result
  • Нүүр
  • УВС 100
  • ЦАГ ҮЕ, МЭДЭЭЛЭЛ
    • Увсад өнөөдөр
      • Өнөөдрийн асуулт
      • Байр суурь
      • Сурвалжлага
      • Хов жив
    • Увсчууд подкаст
    • Хэлэлцүүлэг
    • Спортын мэдээ
      • Үндэсний спорт
      • Оюуны спорт
      • Багийн спорт
  • НИЙГЭМ
    • Улс төр
      • УИХ-ын гишүүд
      • Аймаг сумын удирдлагууд
      • Цайны цагийн зочин
      • Төлөөлөгчийн цаг
      • Аймгийн ИТХурал
      • Танилцъя
      • Сумдын ИТХурал
      • Бодлого, хөтөлбөр
    • Бүтээн байгуулалт
      • Хөдөлмөрч Увсчууд
      • Өнгөлөг Увсчууд
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Хөдөө аж ахуй
    • Байгаль орчин
    • Театрийн уран бүтээл
      • Утга зохиол
      • Сонгодог урлаг
      • Хөг эгшиг
        • АВЬЯАС 2021
        • “АВЬЯАС-2023”
    • Шинжлэх ухааны цаг
  • Хууль эрх зүй
    • Эрэн сурвалжлах
    • Увсчуудын сэрэмж
    • Хуулийн мэдлэг
    • Прокурорын мэдээлэл
    • Шүүхийн мэдээ
    • Баримт
  • БАЯР, НААДАМ
    • ТЭГШ ОЙН БУЛАН
      • ОЙН КОМИСС 100
      • Тариалан 100
      • ЗАВХАН 100
      • ДАВСТ 100
      • САГИЛ 100
      • ТҮРГЭН 100
      • МАЛЧИН 100
      • ӨМНӨГОВЬ 100
      • ХОВД 100
      • БӨХМӨРӨН 100
      • ТЭС 100
      • ӨНДӨРХАНГАЙ 100
      • ЗҮҮНХАНГАЙ 100
      • ХЯРГАС 100
      • ЦАГААНХАЙРХАН 100
    • УРГИЙН БАЯР 2023
      • Бундуу өвгийн үр сад
    • ОВОО ТАХИЛГА 2025
      • Цагаан эргийн овоо тахилга
      • Хөх модны овоо тахилга 2025
      • Булгийн өндөр овооны тахилга 2025
      • Цагаан толгойн овооны тахилга
      • Бадаан овооны тахилга
    • ОЙН БАЯРУУД 2025
      • АВТО ТЭЭВРИЙН САЛБАРЫН 100 ЖИЛ
      • ХОЛБООНЫ САЛБАР 100 ЖИЛ
      • МӨНХИЙН ЧАНАР ХХК 15 ЖИЛИЙН ОЙ
      • ТНХ ХХК-ИЙН 20 ЖИЛИЙН ОЙ
    • Цолны мялаалга 2025
      • МУ-ЫН ГАВЬЯАТ БАГШ М.ЖАРГАЛСАЙХАН
  • СУМУУД
    • Баруунтуруун сум
    • Бөхмөрөн сум
    • Давст сум
    • ЗАВХАН 100
      • Завхан сум
    • Зүүнговь сум
    • Зүүнхангай сум
    • Малчин сум
    • Наранбулаг сум
    • Өлгий сум
    • Өмнөговь сум
    • Өндөрхангай сум
    • Сагил сум
    • Тариалан сум
      • ТАРИАЛАН 100
      • ТАРИАЛАН ЭМНЭЛЭГ
      • ТАРИАЛАН СУМЫН СУРГУУЛЬ
      • ТАРИАЛАН СОЁЛЫН ТӨВ
    • Түргэн сум
    • Тэс сум
    • Хяргас сум
    • Улаангом сум
    • Ховд сум
    • Цагаанхайрхан сум
  • Байгууллага, Холбоод
    • Төрийн байгууллагууд
      • ОЙРАД ТЕАТР
    • УВС АЙМГИЙН МСУХ
    • САГСАН БӨМБӨГИЙН ХОЛБОО
    • АДУУЧДЫН ХОЛБОО
    • ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО
    • ЦЭНХЭР ХЯЗГААРЫН ВОЛЕЙБОЛЧИД
    • ЭРДМИЙН ЭХЛЭЛ ЕБС
      • Дурсамж, түүх, мэндчилгээ
      • Эрдмийн баяр
No Result
View All Result
uvschuud.mn - Увсчуудын мэдээллийг нэг дороос
No Result
View All Result
Нүүр хуудас Бусад

Хувь хүний хөгжил бол нийгмийн хөгжлийн үндэс

01/30/2026
Ангилал: Бусад, НИЙГЭМ, Онцлох, ЦАГ ҮЕ, МЭДЭЭЛЭЛ
0
Хувь хүний хөгжил бол нийгмийн хөгжлийн үндэс

Хүн бүр сайхан харагдах боломжтой, гагцхүү дадал зуршил, өөртөө итгэх итгэл л хамгийн чухал.

Урлагийн хүн гэдэг зөвхөн тайзан дээр гялалзах бус, нийгэмдээ гоо зүй, зөв хандлагыг түгээгч байдаг. Тэгвэл дуучин Эгшиглэн төрөлх нутагтаа “Хувь хүний хөгжил, гоо зүй, харилцааны соёл”-ын сургалтын төвөө нээж, хүүхэд залууст өөрийгөө нээх шинэ боломжийг олгохоор зорьж байна. Түүнтэй уран бүтээл болон шинэхэн эхлүүлж буй ажлынх нь талаар ярилцлаа.

Юуны өмнө танд энэ өдрийн мэндийг хүргэе. Дуучин болох таны мөрөөдөл хэрхэн эхэлж байв?

Баярлалаа. Би бүр жаахан байхаасаа л урлагт дуртай, дуучин болох чин хүсэлтэй хүүхэд байлаа. Дуу, бүжиг, шүлэг гээд л урлагийн үзлэгт алгасахгүй орж, шагналт байр эзэлдэг байсан маань намайг энэ зүгт хөтөлсөн болов уу. Ер нь хүн хорвоод ирэхдээ өөрийн гэсэн “өгөгдөл”-тэй ирдэг юм шиг санагддаг. Тэр өгөгдлөө мэдэрч, юу хийхээр ирснээ олж чадвал хүн жинхэнэ өөрийгөө нээдэг байх.

Миний хувьд тэр дотоод хүсэл маань намайг зүгээр суулгадаггүй байсан. Гэр бүлийнхэн маань эхэндээ урлагийн хүн болохыг минь дэмждэггүй байлаа. Тэгээд өөр мэргэжлээр их сургуульд орсон ч хичээлээ тараад харих замдаа СУИС, Хөгжим бүжгийн коллежоор дандаа орж гарна. Зүгээр л коридорт нь суугаад тэр орчноос мэдрэмж аваад харьдаг байсан юм. Тэгж явсаар нөгөө сургуульдаа ч сурахаа больсон. Дуулахгүй жаахан удахаар дотроосоо байж ядаад, бүр уйлдаг байлаа. Эцэст нь гэрийнхэн маань “Энэ хүүхэд угаасаа өөр мэргэжлээр явахгүй юм байна” гэдгийг ойлгож, зөвшөөрснөөр урлагийн сургуульдаа орж байсан түүхтэй. Үеийнхэн маань их сургуулиа төгсөж байхад би дөнгөж нэгдүгээр курст орж байсан ч, хэзээ ч оройтсон гэж бодолгүй зорьсондоо хүрсэн.

Дуучин хүн зөвхөн хоолойноос гадна биеэ авч явах байдал, соёл гээд олон зүйлээр үлгэрлэдэг. Орон нутагтаа хувь хүний хөгжлийн төв нээх санаа анх хэзээ төрөв?

Урлагийн хүн болохоор ч тэр үү, би үргэлж гоё сайхан байхыг, бусдад эерэг энерги түгээхийг хичээдэг. Арван жилд байхдаа тохиолдлоор “Баруун бүсийн мисс”-ийн тэмцээнд оролцсон юм. Тэр үед хотоос ирсэн багш бидэнд хичээл заахад би үнэхээр биширч билээ. “Хүн ийм гоё байж болдог юм байна, яаж биеэ ингэж онцгой авч явдаг юм бол?” гэдэг асуулт намайг хөтөлсөн. Тэр үеэс л энэ чиглэлийг сонирхож, сүүлд “Андра Академи”-д суралцаж олон асуултынхаа хариуг олсон. Тэгээд л ийм төрлийн сургалт, соёлыг орон нутгийнхаа залууст хүргэх хэрэгтэй юм байна гэж шийдсэн дээ.

“Гоё сайхан байна” гэдгийг та хэрхэн тодорхойлох вэ? Энэ нь зөвхөн гадаад үзэмж биш байх, тийм үү?

Тэгэлгүй яахав. Гадаад төрхөөс илүү дотроосоо гэрэлтэж, эерэг байх нь чухал. Хүмүүс заримдаа “Энэ хүн угаасаа л ийм гоё төрсөн байх” гэж боддог. Гэтэл тийм биш, энэ бол ердөө л дадал зуршил. Хүн бүрийн дотор “гоё байх юмсан” гэсэн нууцлагдмал хүсэл байдаг. Тэр хүслийг нь сэрээж, өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлж, зөв дадалд сургавал хүн аяандаа өөрчлөгддөг.

Жишээ нь, эмэгтэйчүүд өсгийтэй гутал өмсөхөөс халширдаг ч өмсөөд сурчихвал биеэ цэх авч явж сурна, мөр тэгшрэнэ. Монгол хүн нуруу бөхтгөр, толгой гудайж явдаггүй шүү дээ. Нуруу цэх, харц дээшээ байхад хүн аяндаа өөртөө итгэлтэй болдог. Энэ нь тухайн хүний ажил, амьдрал, карьерт ч шууд эерэгээр нөлөөлдөг.

Сургалтын төвийн үйл ажиллагааны талаар тодруулбал? Насны хязгаар байгаа юу?

Манай сургалтад насны хязгаар байхгүй. 6-аас дээш насны эрэгтэй, эмэгтэй хэн ч хамрагдаж болно. Бид хувь хүний хөгжил, харилцааны соёл, өөрийгөө нээхэд голлон анхаарна. Насанд хүрэгчид, тэр дундаа эмэгтэйчүүдэд өөртөө итгэлгүй байдал их ажиглагддаг. Тэрийг нь засч, өөртөө итгэх итгэлийг нь дүүргэж өгөх зорилготой. Харин хүүхдүүд маань өөрийгөө зөв илэрхийлэх чадварт суралцана. Би суралцагчидтайгаа “багш” гэхээсээ илүү “найз” шиг нь байж, урам зориг өгч хамтарч ажиллана.

Алслагдмал аймагт ийм төв нээгдэх нь орон нутгийн хөгжилд ямар нөлөө үзүүлнэ гэж харж байна вэ?

Хувь хүний хөгжил бол нийгмийн хөгжил шүү дээ. Хүн болгон соёлтой байж л нийгэм соёлжино. Орон нутагт ийм сургалт дутагдалтай байдаг. Цаашдаа бид зөвхөн сургалт явуулаад зогсохгүй, жил бүр уламжлалт тэмцээнүүд зохион байгуулна. Үүгээр дамжуулан хувцаслах соёл, үндэсний өв соёлыг түгээх, цаашлаад аймгийнхаа оёдолчид, бизнес эрхлэгчдийг дэмжих зэргээр хүрээгээ тэлэхийг зорьж байна.

Сургалт хэзээнээс эхлэх вэ? 

Сургалтаа 2-р сарын 1-нээс эхлэхээр төлөвлөж байна. Нэг ангидаа 12-15 суралцагчтай байх ба хүмүүсийн ажил, хичээлийн цагт тохируулан уян хатан зохицуулна. Манай төвийг зорин ирсэн хүн бүрт соёл урлагаар дамжуулан амьдралынх нь нэгэн үеийг гэгээлэг, гоё дурсамжтай болгож үлдээхийг би чин сэтгэлээсээ хүсэж байна.

Бидэнтэй илэн далангүй ярилцаж, дотоод ертөнцийнхөө нандин дурсамж, шинэхэн эхлүүлж буй ажлынхаа тухай хуваалцсан дуучин Эгшиглэнд баярлалаа. Урлаг, соёлоор дамжуулж нийгэмдээ эерэг хандлага, гоо зүйг түгээх түүний гэгээлэг аялалд амжилтын дээдийг хүсэн ерөөе.

Сэтгүүлч Т.Алтанминж

ShareTweet
Өмнөх мэдээ

Малчны хотноос төрсөн Хүндэт профессор: Г.Даваасүрэн, Ц.Наранцацрал

Дараагийн мэдээ

ЭМГЭНЭЛ

Дараагийн мэдээ
ЭМГЭНЭЛ

ЭМГЭНЭЛ

Сэтгэгдэл үлдээх

Шинэ мэдээ

Теннисний аварга шалгаруулах тэмцээнд 91 тамирчин өрсөлдлөө

Теннисний аварга шалгаруулах тэмцээнд 91 тамирчин өрсөлдлөө

03/04/2026
УВС АЙМГИЙН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ӨСВӨР ҮЕИЙН АВАРГУУД ТОДОРЛОО

УВС АЙМГИЙН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ӨСВӨР ҮЕИЙН АВАРГУУД ТОДОРЛОО

03/04/2026
Увс аймгийн баг тамирчид Баруун бүсэд тэргүүллээ

Увс аймгийн баг тамирчид Баруун бүсэд тэргүүллээ

03/04/2026
Х.Жуков: Хархираа багийн анхны операторчин

Х.Жуков: Хархираа багийн анхны операторчин

02/26/2026
Давстын сум нэгдлийн даргаар 10 жил манлайлан ажилласан ахмад

Давстын сум нэгдлийн даргаар 10 жил манлайлан ажилласан ахмад

02/26/2026

© 2025 Uvschuud.mn - Увсын мэдээллийг УВСЧУУДААС

  • Бидний тухай
  • Үйлчилгээний үнэ тариф
  • Холбоо барих

Биднийг дагаарай

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Нүүр
  • УВС 100
  • ЦАГ ҮЕ, МЭДЭЭЛЭЛ
    • Увсад өнөөдөр
      • Өнөөдрийн асуулт
      • Байр суурь
      • Сурвалжлага
      • Хов жив
    • Увсчууд подкаст
    • Хэлэлцүүлэг
    • Спортын мэдээ
      • Үндэсний спорт
      • Оюуны спорт
      • Багийн спорт
  • НИЙГЭМ
    • Улс төр
      • УИХ-ын гишүүд
      • Аймаг сумын удирдлагууд
      • Цайны цагийн зочин
      • Төлөөлөгчийн цаг
      • Аймгийн ИТХурал
      • Танилцъя
      • Сумдын ИТХурал
      • Бодлого, хөтөлбөр
    • Бүтээн байгуулалт
      • Хөдөлмөрч Увсчууд
      • Өнгөлөг Увсчууд
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Хөдөө аж ахуй
    • Байгаль орчин
    • Театрийн уран бүтээл
      • Утга зохиол
      • Сонгодог урлаг
      • Хөг эгшиг
    • Шинжлэх ухааны цаг
  • Хууль эрх зүй
    • Эрэн сурвалжлах
    • Увсчуудын сэрэмж
    • Хуулийн мэдлэг
    • Прокурорын мэдээлэл
    • Шүүхийн мэдээ
    • Баримт
  • БАЯР, НААДАМ
    • ТЭГШ ОЙН БУЛАН
      • ОЙН КОМИСС 100
      • Тариалан 100
      • ЗАВХАН 100
      • ДАВСТ 100
      • САГИЛ 100
      • ТҮРГЭН 100
      • МАЛЧИН 100
      • ӨМНӨГОВЬ 100
      • ХОВД 100
      • БӨХМӨРӨН 100
      • ТЭС 100
      • ӨНДӨРХАНГАЙ 100
      • ЗҮҮНХАНГАЙ 100
      • ХЯРГАС 100
      • ЦАГААНХАЙРХАН 100
    • УРГИЙН БАЯР 2023
      • Бундуу өвгийн үр сад
    • ОВОО ТАХИЛГА 2025
      • Цагаан эргийн овоо тахилга
      • Хөх модны овоо тахилга 2025
      • Булгийн өндөр овооны тахилга 2025
      • Цагаан толгойн овооны тахилга
      • Бадаан овооны тахилга
    • ОЙН БАЯРУУД 2025
      • АВТО ТЭЭВРИЙН САЛБАРЫН 100 ЖИЛ
      • ХОЛБООНЫ САЛБАР 100 ЖИЛ
      • МӨНХИЙН ЧАНАР ХХК 15 ЖИЛИЙН ОЙ
      • ТНХ ХХК-ИЙН 20 ЖИЛИЙН ОЙ
    • Цолны мялаалга 2025
      • МУ-ЫН ГАВЬЯАТ БАГШ М.ЖАРГАЛСАЙХАН
  • СУМУУД
    • Баруунтуруун сум
    • Бөхмөрөн сум
    • Давст сум
    • ЗАВХАН 100
      • Завхан сум
    • Зүүнговь сум
    • Зүүнхангай сум
    • Малчин сум
    • Наранбулаг сум
    • Өлгий сум
    • Өмнөговь сум
    • Өндөрхангай сум
    • Сагил сум
    • Тариалан сум
      • ТАРИАЛАН 100
      • ТАРИАЛАН ЭМНЭЛЭГ
      • ТАРИАЛАН СУМЫН СУРГУУЛЬ
      • ТАРИАЛАН СОЁЛЫН ТӨВ
    • Түргэн сум
    • Тэс сум
    • Хяргас сум
    • Улаангом сум
    • Ховд сум
    • Цагаанхайрхан сум
  • Байгууллага, Холбоод
    • Төрийн байгууллагууд
      • ОЙРАД ТЕАТР
    • УВС АЙМГИЙН МСУХ
    • САГСАН БӨМБӨГИЙН ХОЛБОО
    • АДУУЧДЫН ХОЛБОО
    • ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО
    • ЦЭНХЭР ХЯЗГААРЫН ВОЛЕЙБОЛЧИД
    • ЭРДМИЙН ЭХЛЭЛ ЕБС
      • Дурсамж, түүх, мэндчилгээ
      • Эрдмийн баяр