Увс аймгийн Засаг даргын дэргэдэх Өсвөрийн шигшээ багийн дасгалжуулагчид Биеийн тамир, спортын газрын дарга Б.Бадарчтай гэрээ байгуулж, албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүллээ. Өсвөрийн шигшээ баг нь спортын 5 төрөлд, нийт 10 дасгалжуулагчийн бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.Тус багууд дараах дасгалжуулагчдын удирдлага дор бэлтгэл сургуулилтаа явуулж байна.
1. Хөлбөмбөгийн шигшээ баг
• Зөвлөх дасгалжуулагч: Т.Пүрэвхүү
• Дасгалжуулагч: Д.Нямдагва

2. Сагсан бөмбөгийн шигшээ баг
• Зөвлөх дасгалжуулагч: Э.Байгаль /Спортын мастер/
• Дасгалжуулагч: Г.Ариунбат

3. Волейболын шигшээ баг
• Зөвлөх дасгалжуулагч: Э.Тэмүүжин
• Дасгалжуулагч: Б.Эрдэнэбилэг /Спортын мастер/

4. Чөлөөт бөхийн шигшээ баг
• Зөвлөх дасгалжуулагч: Ш.Бат-Очир /ЕБ-ийн зөвлөх багш, Спортын мастер/
• Дасгалжуулагч: Б.Нямдорж /ОУХ мастер/

5. Жүдо бөхийн шигшээ баг
• Зөвлөх дасгалжуулагч: Ю.Баттогтох /Гавьяат дасгалжуулагч/
• Дасгалжуулагч: Б.Алтансүх /Спортын мастер/

Өсвөрийн шигшээ багийн дасгалжуулагчдын удирдлага дор бэлтгэл сургуулилт тогтмол явагдаж, цаашид аймаг, бүс, улсын хэмжээнд амжилт гаргах зорилготойгоор үйл ажиллагаа үргэлжилнэ.







Сэтгэгдэл үлдээх