Эрт үеэс монголчууд бөхийн хувцас хэрэглэлээ арьс ширэн эдээр хийдэг байсны илрэл МЭӨ III зууны үед Хүннү аймгийн бөхчүүд ямаа, гөрөөсний арьсыг тулмалж өвчөөд элдэж хийсэн өмсгөлтэй байсан явдал зөвхөн нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг байсантай холбоотой. Өгөөдэй хааны үед Хархорум хотод ирж барилддаr бөхчүүд арьсан шуудаг өмсөж байсан баримт мөн байдаг.
Увс аймгийн Баяд, Дөрвөд, Ховд аймгийн Торгууд, Урианхай, Хошууд, Захчин, Өөлд нар ХХ зууны эхэн хүртэл бөхийн нэгэн төрөл болох бух ноолдооноор барилддаг байжээ.Бух ноолдаан нь бяр хүчний байдлаар харгалзан бөхчүүдийг шийр арван, дунд арван, бахлуур арван гэж гурван анги хувааж барилдуулдаг байв. Шийр арванд түрүүлвэл дунд арван руу орохын төлөө дунд арваны тээг бөхтэй барилдаж хаях ёстой, дунд арванд түрүүлвэл бахлуур арванд орохын төлөө бахлуур арваны тээг бөхтэй барилдаж хаях ёстой ажээ. Хувьсгалын дараа ерөнхий сайд Догсомын Бодоо энэ бөхийн барилдааныг харгис байна гэж хориглосон гэдэг.
Сэтгэгдэл үлдээх