Цоохор ирвэс нь өндөр уулын экосистемийн гол махчин амьтан. Тухайн ууланд ирвэс байх нь тэр уулын экосистем бүхэлдээ эрүүл саруул, унаган төрхөө хадгалж байгаагийн нотолгоо болдог. Тэнд байгаа аргаль, янгир, нэн ховор ургамал гэх мэт биологийн олон янз байдлын оршин тогтох зохилдлогоо хүртэл цоохор ирвэстэй уялдаатай байдаг.

Ирвэс байхгүй бол өндөр уулын өвсөн тэжээлт амьтдын тоо толгойн зохицуулга алдагдаж, тухайн уул хэт талхлагддаж, хөрсний элэгдэл нэмэгдэх зэргээр унаган төрх нь алдагдаж, экологийн хувьд тааламжгүй нөхцөл үүсч байгаагийн дохио болно. Иймээс ирвэсийн амьдралыг сайн судалж, түүний оршихуйн зүй тогтлыг таньж мэдэх нь хамгааллын ажилд хэрэгтэй суурь мэдээлэл болж, өндөр уулын хувь заяаг урьдчилан төсөөлөх боломжийг олгодог байна.
Та бүхэн ирвэсийн талаарх дэлхийн байгаль хамгаалах сангаас танилцуулсан сонирхолтой баримтуудтай танилцаарай.
- Монголчууд ИРВЭСНИЙ эрийг ГИНД, эмийг ГИНС, нялх төлийг нь ГҮЕМ гэдэг.
- Цоохор ирвэс нь МУ-ын УЛААН НОМОНД бүртгэгдсэн НЭН ХОВОР төрөл зүйл юм.
- ИРВЭС зэрлэг байгалдаа дунджаар 15-18 насладаг
- Монгол Улс 1972 оноос АГНАХЫГ ХУУЛИАР ХОРИГЛОЖЭЭ
- Тэрээр 7 ширхэг суудлын автомашин дээгүүр харайх чадвартай гэнэ.
Сэтгэгдэл үлдээх