Увс аймгийн АНХНЫ Дархан цаазат газраа хамгаалах зорилготой “Увс нуурын ай савын Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа үүсэн байгуулагдсан”-ы 30 жилийн ойн баяр болж байна.
ТОВЧ ТАНИЛЦУУЛГА:
Увс нуур нь Увс аймгийн зүүн хойд хэсэгт оршдог, Их нууруудын хотгорын хойд захад байх Монгол улсын хамгийн том нуур юм. Нуурын хойд хэсэг нь ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсад байрладаг. Талбайн хэмжээ: 3350 км.кв, урт: 84 км, өргөн: 79 км. Увс нуурт Тэс, Нарийн, Түргэн, Хархираа, Хөндлөн, Сагил, Боршоо, Хандгайт, Торхилог зэрэг их бага 38 гол цутгана.
Увс нуурын хөвөөг тойрон Тэс, Зүүнговь, Малчин, Наранбулаг, Тариалан, Улаангом, Түргэн, Сагил, Давст сумууд оршдог. Увс нуурт ногтруу, галуу, хошуу галуу, бор галуу, ангидаг, шар алаг нугас, улаан хүзүүт болон шунхан шумбуур, гэзэгт шумбуур зэрэг 362 төрлийн нүүдлийн шувууд дулааны улиралд ирнэ.
Мөн Увс нуурын сав газарт 72 төрлийн хөхтөн амьтан, 29 төрлийн загас байгааг эрдэмтэд тогтоожээ. Үүний дотор алтайн сугас (Oreoleuciscus potanini) загас орно.
Төв Азийн гадагш урсгалгүй ай савын босоо бүслүүрийн бүхий л шинжийг тусгасан ландшафтын сонгодог жишээ нь Увс нуурын ай сав юм.
Ай савын хамгийн нам цэг далайн төвшнөөс дээш 758.9 м, хамгийн өндөр цэг далайн төвшнөөс дээш 4126 м өргөгдсөн Хархираа, Түргэний ноён оргил юм.
Сэтгэгдэл үлдээх